-Нийслэлчvvд бид хэр баталгаатай амьдардаг вэ-
Иргэнийхээ амьд явах баталгааг улс орон нь хангах vvрэгтэй. Харин иргэд нь vvргээ биелvvлж байх ёстой. Өндөр хөгжилтөй орнууд хvнийхээ хөгжилд бvх
анхаарлаа хандуулж байдаг. Машин vйлдлвэрлэлээ гэхэд vvнд хvн суух юм шvv гэж бодолцсон нь анхаарал татдаг. Тэр бvv хэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бусадтай адил ямар ч зовлонгvйгээр зорчуулж байх жишээтэй. Харин манай улс "Иргэн баян бол улс баян " гэж хоосон лоозон тавьчихаад иргэдээ зөнд нь хаячихсан юм шиг ажиглагддаг.
Өнөөдөр Улаанбаатарын гудамжаар чөлөөтөй алхах нөхцөл тун бага. Замаар гарах явган гарц бий юу гэвэл бий. Уулзвар бvрт гэрлэн дохио байх. Тэр нь алдаг оног ажиллана. Жолооч нар нь замын хөдөлгөөний дvрмийг vл дагана. Гадаадын нэгэн хэвлэлд "Монголд замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой явахгvй бол хаанаас ч ирээд мөргөчихөж мэднэ. Баталгаа тун бага" гэж бичсэн нь бий.
Өнгөрсөн жил нэгэн сэтгэл эмзэглэмээр судалгаа гарсныг санаж байна. Манай улсад авто машины ослоор нас барагсдын тоо Иракт байлдаж нас барсан Америкийн цэргийн тооноос давчихсан байсныг мэдээлж байсан. Энэ бол дэндvv эмгэнэл. Манай нийслэлд жилд хэдэн зуугаар тогтохгvй иргэд бэртэж амь ңасаа алдаж байна. Энхийн цатт иргэдээ зvй бусаар алдаад байгаагаа Монголын төр хэр анхааралдаа авдаг юм бол доо. Нийслэлд өдөр бvр автын ослын дуудлага хэд хэдээрээ ирж, зам дээр мөргөлдчихсөн, шvргэлдчихсэн машинууд замын хөдөлгөөнийг тvгжээд зогсож байгаатай бид байнга таарч байдаг. Энэ нь дасал болчихжээ. Сvvлийн vед хvн дайрчихсан жолооч нар газар дээрээсээ шууд зугтдаг боллоо гэж замын цагдаагийнхан ярьж байна. Vvнийг хvн чанарын доройтол гэж хэлж болохоор.. Гэмт vйлдлийн ихэнх нь согтуутаар жолоо барьж явснаас болсон байх юм. Тэр бvv хэл нийтийн тээврийн том оврын автобусны зарим жолооч нар билет таслагчаараа архи авахуулаад халамцуу хvн тээвэрлээд явж байдаг гэх яриа бий.Тэгэхээр гэгээн цагаан өдөр ч машинаас болгоомжлох, харанхуй гудамжинд явахдаа хvнээсээ айх, бvvр байгаад хөлсөөр сууж хөл залгуулах таксинаас айх болсон.
Нийслэлийн иргэд бид хэдий болтол байнгын айдастай явах болж байна вэ. Сvvлийн vед хот дотор эрсдэл өндөртөй шатахууныхаа савыг ил байрлуулсан шатахуун тvгээх станцууд олноор бий болжээ. Саяхан нийслэлийн мэргэжлийн хяналтын газар бусад холбогдох байгууллагуудтай хамтран шалгалт явуулжээ.
Шалгалтаар зөрчилтөй долоон шатахуун тvгээх станцыг хаасан байна. Vvнд Петровис, Магнай трейд, Сод монгол компаниуд хамрагджээ. 2004 онд нийслэлд ил шатахуун тvгээх станц 15 байжээ. Ил байрлалтай шатахуун тvгээх станцыг мэргэжлийн хяналтынхан нийслэлийн иргэдийн дунд асар хvчтэй дэлбэрэх бөмбөг тавьчихсантай адил гэж мэдэгдэж байна. Vvнийг нь ямар нэгэн согтуу жолооч ирээд мөргөчихөж болох аюул ойрхон байгаа аж.
Одоогоор зөвшөөрөлгvй vйл ажиллагаа явуулж байгаа болон байрлах газраа зөв сонгоогvй зориулалтын бус 42 шатахуун тvгээх станц байгааг мэргэжлийн хяналтынхан нийслэлийн ЗДТГ-т мэдэгдээд байна. Хариу ямар арга хэмжээ авсныг иргэд хvлээж байгаа. Манайхан шалгасан илрvvлсэн гэх нь олон. Дараа нь өөрчлөлт ороогvй байхыг бодоход ханцуй дотроо тохиролцсон юм шиг ажиглагддаг. Дээрх байдлаас vзэхэд нийслэлчvvдэд цэрвэж болгоомжлох зvйл олон болжээ. Гудамжинд явахдаа машинаас болгоомжлох, идэж, ууж байгаа хvнснээсээ болгоомжлох гээд юм юм л болж байна. Цаашид хэрхэхийг хэн мэдлээ.
Н.СVРЭН
бичлэг
